Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байна. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан 997,345 (Есөн зуун ерэн долоон мянга гурван зуун дөчин тав) төгрөгийн тендерийн баталгааг холбогдох журмын дагуу цахим системээр ирүүлснээр тендер нээх болохыг анхаарна уу.