Худалдан авах ажиллагааны газар

Ил тод байдал

СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

       Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь Эрх зүйч, Эдийн засагч, Бизнес ба удирдахуй, Мэдээлэл, харилцаа холбооны технологи, Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл, Архитектур ба барилга, угсралт мэргэжилтэй, бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.      

        Дотоод хяналт, шалгалтын мэргэжилтэн нь Эрх зүй, Эдийн засагч, Бизнес ба удирдахуй мэргэжилтэй, бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.  

        Дээрх 2 ажлын байрны сул орон тоог нөхөх тухай зарыг нийтэд хүргэж байна. Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, ажлын туршлага, ур чадвар болон бусад тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэдэд нээлттэй. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтаны гэрчилгээтэй бол давуу тал болно.

       Дэлгэрэнгүй мэдээллийг: Худалдан авах ажиллагааны газар, Нутгийн удирдлагын      ордон 110 тоотод ирж уулзах мөн 70593399, 88900015 утсаар холбогдоно уу.

Сүүлд нэмэгдсэн