Худалдан авах ажиллагааны газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ГАЗАР ТАРИАЛАН, ХҮЛЭМЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИМСНИЙ МОД ТАРЬЖ УРГУУЛАХ, ӨВӨЛЖҮҮЛЭХ АГРОТЕХНОЛОГИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

         Тус сургалтыг “Дундговио ногооруулъя хөтөлбөр”-с санхүүжүүлж жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн сургалтын онцлог нь хүнсний ногооны аюулгүй байдал, эрүүл хүнсний ногоогоор орон нутгийн хэрэглээг хангах, тариаланчдын өрхийн эдийн засгийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог аж.
         Сургалтын сургагч багшаар Ногоон ази ТББ-ын зөвлөх багш, Бялхам ивээл ХХК-ийн захирал Ким Сон Чоль ажиллав. Мөн “Чонон хармаг жимсийг Дундговь аймагт нутагшуулсан туршлага” Говийн хөгжил - Ногоон ирээдүй НҮТББ-ын захирал Б.Нямсүх, “Өвлийн хүлэмжийн тариалалт болон хураалтын тухай” ногоочин Б.Нармандах, “Шинэ дэвшилтэд хүлэмж барих технологи” ногоочин С.Амарбаясгалан нарыс сайн туршлагаас судалсан байна.

Сүүлд нэмэгдсэн