Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрыг нь засгийн газрын 2023 оны 08 дугаар 30-ны өдрийн 312 дугаар тогтоол, Аймгийн засаг даргын 2023 оны 11 сарын 30 -ны өдрийн А/663 тоот захирамжаар 6 хүний орон тоотойгоор байгуулж, даргаар Б.Адъяасүрэнг томилоод байна.
Тус газар нь Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн М.Бат-Эрдэнэ, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Сайхантуяа, Ц.Цэрэндэжид, С.Сумьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Эх сурвалж:Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн М.Бат-Эрдэнэ
утас: 86098800, 70593399,
Baterdene.M@du.spa.gov.mn